Ганцаардал их сайхан зүйл шиг санагддаг юм. Эхэндээ зугтана, дараа
нь нүүр тулаад айна, эцэст нь дасна. Дасаад ирэхээр дараа нь
гтүүнийгээ үгүйлээд байдаг болчих ч шиг. Би ганцаардах дуртай,
ганцаараа байх нь надад таалагддаг. Өөрийнхөө талаар бодож, өнгөрснийг
тунгаах, идээдүйг төсөөлөх, бас мөрөөдөхөд минь энэ тусалдаг. Харин
өнөөдөр сэтгэл судлалын номноос
ганцаардлын талаар уншад өөрийгөө бас шинээр нээж байгаа мэт болов.
Өөрийгөө танин мэддэг, өөрийгөө идэвхжүүлсэн хүмүүс өөртөө ямар нэгэн
хор хөнөөл, таагүй байдал үүсгэлгүйгээр ганцаардалд шилжиж чаддаг гэжээ.
Харин үүний эсрэгээр сул дорой буюу өөртөө итгэлгүй, хүний дэмийг
авахгүйгээр шийдвэр гаргаж чадахгүй хүн ганцаардлаас үхтлээ айдаг байх
нь. Харин би өөр болтой. Хэзээд ганцаараа байхаас шийрхэж байсангүй.
Нийгмээс тусгаарлагдахаас, найз нөхөд, хамт олонгүй болохоос, бас бусдад
үзэн ядагдахаас эмээж байсангүй.
Ганцаардал,
энэ эмх замбараагүй, харгис, зэрэмдэглэгдсэн нийгмээс, хаашаа явж
байгаагаа мэдэхгүй, хэн нэгний заавраар эсгүл зүгээр л "амьдрагч" гэх
зарим нэг хүнээс, бас нийгэмд тогтсон стеротип, энэ олон дүрээс зугтахад
минь тусалж ихэнхдээ "орон гэр" минь болдог. Утгагүй, солиотой ч юм шиг
байж мэдэх ч миний орон гэр заримдаа ганцаардал болдог. Тэр надад
хайрыг мэдрэхэд, үнэн, итгэл гэгч зүйлс байдагт итгэхэд, чин сэтгэлээсээ
инээхэд, бас тунгаан бодоход тусалдаг. Цөхрөл, үзэн ядалтын мөн чанарыг
ойлгоход, хэн нэгнийг уучлахад, бас өөрийгөө өршөөхөд тэр надтай хамт
байсанд нь талархдаг.