Амьдрал бол аадар бороо өнгөрөхийг хүлээх явдал биш. Харин инээмсэглээд бороон дунд бүжиглэж сурах явдал юм.

Saturday, November 16, 2013

"Том"-чуудад

"Архи амьдралын дайсан" гэдэг хирнээ өөрсдөө найз нөхөдтэйгээ шөнөжин унтуулахгүй хажууд нь архидна. "Тамхи татаад үзээрэй чи!" гэсэн мөртөө ширхэгийн тамхинд гүйлгэнэ. "Одоогийн охид садарлалаа" хэмээн уулга алдах хирнээ өөрийнхөө охины насны охидын толгойг эргүүлж садарлах. "Худлаа хэлж болохгүй" гэж сургадаг байж "гэртээ байхгүй гэж хэл" хэмээн загнана. Хүн зодож болохгүй гэх мөртөө өөрсдөө "би чамд гар хүрэх эрхтэй" хэмээнэ. "Эр хүн уйлдаггүй юм" гэх мөртөө согтуудаа нус нулимстайгаа хутгалдан тэдний дэргэд амьдралыг зүхнэ. "Хараалын үг хэллээ" гэж тэднийг зандрах мөртөө эрхэм гишүүдээсээ эхлээд л үйлдлээрээ өнөөх үгээ хэлнэ. "Гудамжинд хог хаяж болохгүй" гэж дээд доодгүй сургах мөртөө машины цонхоороо хэнэггүй ундааны лааз шидлэнэ. "Хүнийг бүү ялгаварла" гэдэг хирнээ ядарсан нэгнийг цааш түлхэж, задарсан нэгнийг улам өргөмжилнө. "Ямарч хүнтэй хүндэтгэлтэй харьц" гэх мөртөө өөрсдөө тэднийг үл хүндэтгэж, дээрэлхэн харьцана. "Чи миний эрдэнэ" гэх мөртөө, ааш нь хувирахаар чамаас болж бид мөнгө олох гэж ингэж зовж байна гэх. "Чиний л ирээдүйн төлөө" хэмээн араатантай нийлж амьдаар нь тарчилгах. Тэдний сайн сайхны төлөө гэж мянга хашгирдаг мөртөө боловсрох, эмчлүүлэх, тоглох газраас нь хумсалж, өөрсдийнхөө нэр хүнд, эд хөрөнгөө зузаатгаад эргэж ч харалгүй тал болох. Үүнийгээ элч, хамгаалагч, ивээн тэтгэгч, сайн нөхөр гэсэн сүржин нэрээр чимэх. Ёс суртахуунтай байх талаар тэднийг залхтал нь сургах мөртөө өөрсдөө үүндээ хэзээ ч эргэлзэхгүй бас хэзээ ч ийм байж үлгэрлэхгүй ...

ТОМ хүмүүс ямар аймшигтай ертөнцөд тэднийг амьдруулж байгаагаа, гэрэлт ирээдүй минь гэж хичнээн тэнгэрт тултал магтавч хэзээ ч гэрэл гэгээг олж харахгүй болтол нь нүдийг нь таглачихаад байгаагаа олж харж чадахааргүй болтлоо сохорчихож гэж үү.

Saturday, September 14, 2013

Үхлийн тухай зарим үгс

  • Бурхад хүнд атаархдаг. Бид мөнх бус учир. Бидний сүүлийн мөч яг одоо ч байж мэднэ. Цаг мөч бүхэн үнэ цэнэтэй байдаг учраас бидэнд атаархдаг. Тиймээс бидэнд цаг хугацааны мөч бүхэн гайхалтай байж чаддаг. Бүх хүн үхдэг. Одоо эсвэл 50 жилийн дараа. Ямар ч ялгаа байхгүй. \"Трой" Ахильс \
  • Хүний амьдралын ариун үнэ цэнийн талаар санваартнууд л дэмий донгосдог. \"Сталин" зохиолоос\

  • Эцсийн бүлэгт үхэл л ялалт байгуулдаг юм. \"Сталин" зохиолоос\
  • Хэн ч хэдийд ч үхэхээ мэдэхгүй. Тиймээс гашуудан, гутрах, шаналах гэдэг нь цагийн гарз. 
  • Хүүхэд харанхуйгаас айдаг шиг бид үхлээс айдаг. Учир нь тэнд юу байдгийг мэдэхгүй учир. \Фрэнсис Бэкон\
  • Үхэл яг цагтаа ирэхгүй байх юутай гаслантай. \Пауло Коэло "Вероника үхэхээр шийдсэн нь"\
  • Үймэх салхинд зүг чиг бий юу, Үхэх цаг ирэхэр болзоо хэмжээ бий юу? \Данзанравжаа\

Sunday, July 21, 2013

Хүн ганцаардмал мөн чанартай, тэр өөрийн ахуйгаа ямагт үл зөвшөөрдөг

Амьдралын тухай эргэцүүлэн бодоход амьдрал нь хөндий хоосон, ганцаардмал,  өөрийн амьдралаас хэзээ ч амар амгалан, энх тайван байдлыг мэдэрч байгаагүйгээ ухаарахын хирээр ганцаараа байх нь түүнд таалагдаж эхэлнэ. Ганцаараа байх нь эрх чөлөөг мэдрүүлнэ. Чухам ганцаараа байснаараа жинхэнэ өөрийн амар тайван байдал гэгчийг мэдэрч чадаж байсан бөгөөд тиймдээ ч тэрээр аз жаргалтай, баяр
баясгалантайгаар хорвоог орхидог.

Үхэл нь мөнхийн гэсэн ойлголтыг үгүйсгэдэг ба энэ нь онтологийн утгаараа үхэл, түүний ахуй руу дайсагнах, ахуй бус руу дайрах оролдлого юм. Үхэл нь бурхны бүтээл болсон ертөнц болоод ахуй бусыг сэргээх гэсэн оролдлогыг  эсэргүүцэж байгаа эсэргүүцэл юм. Үхэл нь бурхны утга учир, ертөнц бол бурхны хүсэл зориг гэсэн нотолгоог үгүйсгэж утга учиргүйн баталгаа нь болдог. Буянт сайн үйл нь амьдралд л байдаг ба зориг болон төгс төгөлдөр амьдрал зэрэг нь мөнхийн амьдралын ойлголт юм. Мөнхийн амьдрал гэж байхгүй учраас энэ нь шашны утгатай ойлголтууд гээд, үхэл нь бидний өдөр тутмын амьдралд оногдуулсан ухаангүй зүйл. Амьдрах, энэ нь туйлын байгальлаг үзэгдэл, тэр биологийн хувьсалд ашигтай, чухал хэрэгтэй үүрэг гүйцэтгэдэг.

Үхэл нь харин газар сайгүй байгаа бүх хүмүүсийн нийтлэг хувь тавилан, нийтлэг гуниг гутралыг илтгэдэг. Тэр гүнзгий сэтгэл хөдлөл, шаргуу байдлыг онцлон тэмдэглэдэг хувь заяаны төгсгөлтэй нэгдэхийг оролддог. Үхэл нь бүхэлдээ хүмүүсийн нөхөрлөлийн тухай, харилцаа холбоо, орчин үеийн түүх зэргийн талаарх бүх асуудлыг багтаадаг. 

... Амьдралынх нь үндэслэл болж буй үзэл санаа ба хуурамч бодлынхоо төлөө өөрийгөө егүүтгэхэд бэлэн байгаа хүмүүсийг би мэдэж байна. Энэ бол ердөө ч хачирхалтай зүйл биш. Амьдрах шалтгаан гэгдэж буй тэр зүйл нь бас үхлийн гол шалтгаан болж байдаг. Иймээс амьдралын амьдралын утга учрын тухай асуудал бол бүх асуудлуудаас хамгийн хойшлуулшгүй нь юм гэж би үзэж байна. Хэрхэн түүнд хариулах вэ? бүх гол асуудлыг эргэцүүлэх ердөө л хоёр арга байгаа нь илт бөгөөд эдгээрт би амьдралд заналхийлж байгаа, эсвэл амьдрал хүсэл тэмүүллийг арав дахин нэмэгдүүлж буй тэр зүйлийг хамруулан үзэж байна.  Амиа хорлолт, аллага хоёр бол зоосны хоёр тал. 

Миний бодлоор, амьдралд заналхийлж байгаа тэр зүйлийг нь хүний амьдрал дах утга учиргүйдэл гэж үзэж байна. Учир нь утга учиргүйдлийн мэдрэмж нь хүнийг цөхрөл гутралд хүргэдэг. Утга учиргүйдэл хүнийг нийгмээс тусгаарлаж, өөрөөс нь холдуулдаг ба амьдралын үнэ цэнийг алдагдуулж, эцэст нь үхэлд хүргэдэг. Харин амьдрах хүсэл тэмүүллийг арав дахин нэмэгдүүлж буй тэр зүйл нь амьдрал дах утга учиргүйдлийг ойлгосны үндсэн дээр түүнтэй тэмцэж, тэрсэлж байгаа тэр хүний мөн чанар, амьдралын утга учир юм.


Тиймээс тэрсэлдээн болон утга учиргүйдэл нь хүний орших уу, эс орших уу гэдгийг тодорхойлогч туйл нь юм.