Амьдралын тухай эргэцүүлэн бодоход амьдрал нь хөндий хоосон,
ганцаардмал, өөрийн амьдралаас хэзээ ч амар амгалан, энх тайван байдлыг
мэдэрч байгаагүйгээ ухаарахын хирээр ганцаараа байх нь түүнд таалагдаж
эхэлнэ. Ганцаараа байх нь эрх чөлөөг мэдрүүлнэ. Чухам ганцаараа
байснаараа жинхэнэ өөрийн амар тайван байдал гэгчийг мэдэрч чадаж байсан
бөгөөд тиймдээ ч тэрээр аз жаргалтай, баяр
баясгалантайгаар хорвоог
орхидог.
Үхэл нь мөнхийн гэсэн ойлголтыг үгүйсгэдэг ба
энэ нь онтологийн утгаараа үхэл, түүний ахуй руу дайсагнах, ахуй бус руу
дайрах оролдлого юм. Үхэл нь бурхны бүтээл болсон ертөнц болоод ахуй
бусыг сэргээх гэсэн оролдлогыг эсэргүүцэж байгаа эсэргүүцэл юм. Үхэл нь
бурхны утга учир, ертөнц бол бурхны хүсэл зориг гэсэн нотолгоог
үгүйсгэж утга учиргүйн баталгаа нь болдог. Буянт сайн үйл нь амьдралд л
байдаг ба зориг болон төгс төгөлдөр амьдрал зэрэг нь мөнхийн амьдралын
ойлголт юм. Мөнхийн амьдрал гэж байхгүй учраас энэ нь шашны утгатай
ойлголтууд гээд, үхэл нь бидний өдөр тутмын амьдралд оногдуулсан
ухаангүй зүйл. Амьдрах, энэ нь туйлын байгальлаг үзэгдэл, тэр биологийн
хувьсалд ашигтай, чухал хэрэгтэй үүрэг гүйцэтгэдэг.
Үхэл
нь харин газар сайгүй байгаа бүх хүмүүсийн нийтлэг хувь тавилан, нийтлэг
гуниг гутралыг илтгэдэг. Тэр гүнзгий сэтгэл хөдлөл, шаргуу байдлыг
онцлон тэмдэглэдэг хувь заяаны төгсгөлтэй нэгдэхийг оролддог. Үхэл нь
бүхэлдээ хүмүүсийн нөхөрлөлийн тухай, харилцаа холбоо, орчин үеийн түүх
зэргийн талаарх бүх асуудлыг багтаадаг.
... Амьдралынх нь
үндэслэл болж буй үзэл санаа ба хуурамч бодлынхоо төлөө өөрийгөө
егүүтгэхэд бэлэн байгаа хүмүүсийг би мэдэж байна. Энэ бол ердөө ч
хачирхалтай зүйл биш. Амьдрах шалтгаан гэгдэж буй тэр зүйл нь бас үхлийн
гол шалтгаан болж байдаг. Иймээс амьдралын амьдралын утга учрын тухай
асуудал бол бүх асуудлуудаас хамгийн хойшлуулшгүй нь юм гэж би үзэж
байна. Хэрхэн түүнд хариулах вэ? бүх гол асуудлыг эргэцүүлэх ердөө л
хоёр арга байгаа нь илт бөгөөд эдгээрт би амьдралд заналхийлж байгаа,
эсвэл амьдрал хүсэл тэмүүллийг арав дахин нэмэгдүүлж буй тэр зүйлийг
хамруулан үзэж байна. Амиа хорлолт, аллага хоёр бол зоосны хоёр тал.
Миний
бодлоор, амьдралд заналхийлж байгаа тэр зүйлийг нь хүний амьдрал дах
утга учиргүйдэл гэж үзэж байна. Учир нь утга учиргүйдлийн мэдрэмж нь
хүнийг цөхрөл гутралд хүргэдэг. Утга учиргүйдэл хүнийг нийгмээс
тусгаарлаж, өөрөөс нь холдуулдаг ба амьдралын үнэ цэнийг алдагдуулж,
эцэст нь үхэлд хүргэдэг. Харин амьдрах хүсэл тэмүүллийг арав дахин
нэмэгдүүлж буй тэр зүйл нь амьдрал дах утга учиргүйдлийг ойлгосны үндсэн
дээр түүнтэй тэмцэж, тэрсэлж байгаа тэр хүний мөн чанар, амьдралын утга учир юм.
Тиймээс тэрсэлдээн болон утга учиргүйдэл нь хүний орших уу, эс орших уу гэдгийг тодорхойлогч туйл нь юм.