Ерөнхийлөгчийн хичээлийг анх удаа үзэв. Арга зүй, агуулгын дэс дараа
нь аятайхан санагдсаан. Гэхдээ шинэчилсэн хөтөлбөр гээд яриад байгаа ч
яг үнэндээ миний л мэдэхийн л сүүлийн 5 жил багш нар чадах чинээгээрээ л
энэ арга барилаар нь хичээлээ заасаар л ирсэн. Харин ганц л зүйлийг огт
ойлгохгүй юм. Шинэчлэгдээд байгаа гэсэн тэдгээр сургуулиудад буюу
"улсын" гэж тодотгосон сургуулиудад боловсролын шинэчлэл хийгээд байгаа "удирдагч"-дын маань хэдийнх нь хүүхэд сурдаг бол?
"Бүх эцэг
эх хүүхдээ сайн хүн болохыг л хүсдэг" гэж Ерөнхийлөгч маань хичээлдээ
их л тодотгов. Тэгвэл улсын сургуулиуддаа өөрсдийнхөө хүүхдүүдийг
сургахгүй өндөр төлбөртэй хувийн сургуульд сургаж байгаа өөрсдийнх нь
үйлдлийг ойлгохгүй юм. Тэгээд шинэчлэл гэдгээ хувийн сургуулиудаасаа
хуулбарлаж хийнэ. Өдөрт 40-50 хүүхэдтэй, гурван ээлжээр хичээллэдэг сургууль,
багш нарыг 25-30, зарим нь үүнээс ч цөөхөн хүүхэдтэй ажиллаж, нэг ээлжээр хичээллэдэг хувийн сургуулиудтай
хэрхэн харьцуулах. Тэмээ ямаа хоёрыг жишсэнтэй адил баймаар юм. Аль ч
салбарын дарга нарын үйлдэл тус салбарын үнэлэмж, үнэлгээ, чанарын
талаарх иргэдийн эргэлзээг улам их төрүүлж байгаа бус уу.
2012 онд "Эх нялхсын эрүүл мэнд, төрөлт"-ийн асуудлыг хэлэлцсэн
үндэсний хурал дээр Эрүүл мэндийн яамны нэг дарга нь "Гурван гал эмнэлэг
их сайхан үйлчилгээ үзүүлсэн. Миний ач тэнд төрсөн. Манай эмнэлэгүүд
сайхан болсон байна. Бүсгүйчүүд минь төрөөд бай төрөөд бай. Монголын үрс
олон болог" гэж ярьж байсныг санав. Өндөр төлбөр төлж хүүхдээ төрүүлдэг
эмнэлгийг ачааллаа даахаа байгаад дөнгөж төрсөн эх хүүхдийг ганц ч
хонуулахгүй гэрт нь гаргадаг эмнэлгүүдтэй жишиж байх.
Эцсийн эцэст бид чинь хүүхдээ 15.000-5.000 долларын төлбөртэй сургуульд сургаж, сайн зассан замаар утаанаас хол хордохгүй амьдарч, хувийн эмнэлэгт 3-5 сая төгрөг төлж, эсвэл үүнээс ч өндөр үнээр гадаадад хүүхдээ төрүүлж, Тайланд, Солонгос руу явж эмнэлэгт хэвтдэг тэгсэн мөртөө "ард түмэн, улс орны амьдрал хүнд байна. Бид л өөрчлөлт хийж чадна" гэж ярих, бас иргэдээсээ асуулгүйгээр гэнэ гэнэ туршилт хийдэг дарга нартай, ХҮМҮҮНЛЭГ, АРДЧИЛСАН, ИРГЭНИЙ НИЙГМИЙГ байгуулах гэж байгаа үлгэр жишээ АРДЧИЛСАН УЛС юм байна шүү дээ.

No comments:
Post a Comment