1. Мона-гийн өмнөх үг нь маш их таалагдсан учир бичиж байгаа нь энэ.
2. Миний овгийг Ч гэдэггүй. Зүгээр л анх ФБ нээхдээ Ch гэчихсэн. Ямар ч утга илэрхийлээгүй.
3. Өндөр 165 см, миний мэдэхийн 7-р ангиасаа хойш ийм л байгаа.
4. Хүний нэр, зүсийг тогтоохдоо маш муу. Тийм болохоор нэг хүнтэйгээ дахин дахин танилцах тохиолдол цөөнгүй.
5. Ихэнх хүмүүс хавар синдромтдог бол би намар синдромтох гээд байдаг талдаа. Гэхдээ яагаадыг нь одоо болтол олж мэдээгүй.
6. Дөрвөн улиралтай оронд төрсөндөө баярладаг ч намраас бусад улирлуудад дургүй. Дуртай улирал минь эхэлж байна :))
7. Унтах маш их дуртай, өглөө эрт босохыг үзэн яддаг байсан ч нас яваад эрт сэрдэг болсон.
8. Хүүхэлдэйн кинонд одоо болтол дуртай, цаашдаа ч тийм байна гэж бодож байна.
9. Хаяадаа их мэдэгч болчихдог. Гэхдээ энэ багш нарын өвчин гэж боддог tongue emoticon
10. Нийгмийн идэвхтэй, өөрийгөө феминист гэж боддог.
11. МУИС-ын 2-р байранд ээж анх оочерлоогүй байсан бол би нийгмийн
чиглэлээр явахгүй цэрэг, тагнуулч, шинжээч, загвар зохион бүтээгчийн аль
нэг нь байх байсан.
12. Өнөөдрөөрөө амьдрах дуртай. Ийм байхыг
ямагт хичээдэг. Өнгөрсөндөө харамсдаггүй. Өнгөрсөн байгаагүй бол
өнөөдрийн би байхгүй гэж боддог бас итгэдэг.
13. Шашингүй үзэлтэн, гэхдээ бусдын шашныг хүндэлдэг. Христ, будда, бөө, тэнгэр шүтлэгтэн гээд олон найз нөхөдтэй.
14. "Хүн ямар зам туулсныг мэдэхгүй байж хэзээ ч битгий шүү" гэдэг зарчмыг баримтлах гэж хичээдэг.
15. Хоёр дүүтэй, тэдэндээ хайртай. Гэхдээ хэлж байгаагүй санагддаг.
16. Абсурд, сурреалист чиглэлийн кино, зохиолуудад дуртай гэхдээ байнга үзэж, уншдаггүй. Хэтэрхий хүнддэх гээд байдаг юм.
17. Өөрөө хийж чадах зүйлээ гуйсан хүнд тусалдаггүй. Үүнээсээ болоод хүмүүсийн дургүйг олон удаа хүргэж байсан.
18. Эгойст буюу амиа бодсон гэсэн үгийг олон сонсож байсан ч үнэн учир гомдож байгаагүй.
19. Япон эсвэл солонгос хүн үү гэсэн үгийг уйдатлаа сонсож байсан.
Яагаад тэдгээр үндэстэнтэй адилхан харагдаад байгаагаа ойлгодоггүй.
20. Эцэст нь ийм факт бичих гэдэг чинь зугаатай хэрэг байна.
No comments:
Post a Comment