Хүчирхийлэл,
доромжлол, гэмт хэрэг дунд амьдрал нь өнгөрөх өсвөр насны хүү Асланы ер
бусын ертөнц. Гүрвэл, жоом дээр туршилт хийж, гэртээ гар буу зохион
бүтээж, хайртай охиндоо сэтгэлээ илчлэх гэсэн нууцхан оролдлогууд.
Түүний дотоод ертөнц шударга, чанга хатуу, гэхдээ зөрчилтэй. Учир нь
энд "эрчүүдийн дүрэм" мөрдөгдөж байгаа. Хов зөөж болохгүй, хэн хүчтэй нь
атаман болно, дүү нар нь яаж олох нь хамаагүй шоронд байгаа ах нартаа
туслах мөнгө олж өгөх ёстой, атаманыг үг хууль...
Харин Асланд энэ бүхэн
ямар ч утгагүй. Тэр "төгс төгөлдөрт тэмүүлэгч". Биеэ цэвэр байлгахын
тулд өдөрт хэд хэд усанд орно, гараа байнга угаана, нэг хувцасыг нэг л
удаа өмсөнө, юм бүхнээс утга учрыг зохилдлогоог олохыг хичээнэ.
Хөдөөгийн алслагдсан тосгонд энэ бол бүтэшгүй. Гэхдээ тэр чадаж байгаа.
Тэр
төгс аллага төлөвлөсөн. Харин үүнийг хийхийн тулд тэвчээртэй хүлээх
хэрэгтэй. Болатын цогцос олдсон ч хэн түүнийг хороосон нь тодорхой бус.
Асланыг гэж мөрдөгчид гадарлаж байсан ч баримт олдсонгүй. Бас яаж
эрүүдсэн тэр хэргээ хүлээсэнгүй. Нэгэнт авилгад идэгдсэн, өөрсдөө алдаа
гаргаж сэжигтний амийг хлхироосон болохоор өөрсдийгөө буруутгахыг
хүссэнгүй. Аслан суллагдав. Харин түүний болон найзынх нь мөрөөдөл
болсон Happylon диваажин байсангүй. Тэр цөхөрч жинхэнэ диваажинд өөрөө
хүрч очив.
Анх
удаа Берлиний кино наадмаас Казакстаны кино шагнал авсан нь энэхүү
"Зохиомжийн хичээл" гэнэ. Монголтой адилхан посткоммунист, дээр нь
сургууль дээрх хөвгүүдийн хоорондын bully их, "жинхэнэ эр хүн" гэх
хайрцганд автсан нийгмийг хөнгөн хирнээ цочирдом харуулсан кино байлаа.
Хамгийн сонирхолтой нь Асланы дурласан охин шашнаа, үзэл бодлоо хамгаалж
"хашигдсан ертөнцөд" өөрийнхөөрөө байх гэж оролдож байгаа хэсэг нь
гайхалтай.
No comments:
Post a Comment